"Миний сүлжээ" дэлгүүрийн галд амиа алдсан Д.Жанчив агсны алдрын хөшөөг НОБГ-ын сургалтын танхимд байрлуулжээ

"Миний сүлжээ" дэлгүүрийн галд амиа алдсан Д.Жанчив агсны алдрын хөшөөг НОБГ-ын сургалтын танхимд байрлуулжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Жанчив агсны эхнэр нь нөхрийнхөө Алдрын хөшөөг бүтээж, НОБГ-ын сургалтын танхимд байрлуулсан байна. Мөн ханийнхаа 21 хоногоор 108 мод тарьжээ.