Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.
Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Ийнхүү тэрээр дөнгөж сая УИХ-аар миний бүрэн эрхийн түдгэлзүүлэх тогтоолыг 65% нь дэмжсэнгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа.