БНСУ-д хууль бусаар оршин суугаа визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд албадан нутаг буцаахгүй гэдгийг тус улсын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ.
БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласан дөрвөн тохиолдол гарсан тул энэ сарын 27-ноос эхлэн тус улсын холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Улмаар БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.