“Google” БНХАУ дахь компанийхаа үйл ажиллагааг зогсоожээ

“Google” БНХАУ дахь компанийхаа үйл ажиллагааг зогсоожээ

Google нь Хятад дахь оффисоо түр хугацаагаар хааж, коронавирусын дэгдэлтийн үеэр аялахыг хязгаарлаж байна гэж CNBC-ийн төлөөлөгч мэдэгдэв.

“Google” компани эх газрын Хятад, Хонконг, Тайвань дахь салбарынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон тухай өмнө нь “The Verge” цахим хуудас мэдээлсэн байна. БНХАУ-д байрладаг ажилтнууддаа “Google” компани эх орондоо эргэн ирж, ажлаа 14 хоногийн хугацаанд гэрээсээ хийхийг зөвлөжээ.

Хятадад байрладаг “Google” компанийн салбар нь борлуулалт, зар сурталчилгааны техникийн хангамжтай холбоотой асуудлуудыг хариуцан ажилладаг байна.

БНХАУ-ын Ухань хотод “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа  дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Пүрэв гарагийн байдлаар энэ өвчнөөр 7000 гаруй хүн халдварлаж, өвчний улмаас нас барсан хүний тоо 160 даваад байгаа юм.