Хубай муж руу 6097 эмч, Цэргийн гурван эмнэлгийн ажилчдыг илгээжээ

Хубай муж руу 6097 эмч, Цэргийн гурван эмнэлгийн ажилчдыг илгээжээ

БНХАУ-ын эх газрын өнцөг булан бүрээс ирсэн 2300 орчим эмнэлгийн ажилтнууд коронавирусийн голомт гэгдэж буй Хубэй мужид мягмар гарагт хүрэлцэн ирж, коронавирусаар өвчилсөн уушигны үрэвслийг оношлох, эмчлэхэд тусалсан байна.

Лхагва гарагийн байдлаар 26 аймаг, хотын захиргаа, автономит бүсийн 6097 эмнэлгийн ажилтан, түүнчлэн цэргийн гурван эмнэлгийн ажилчдыг тус муж руу илгээжээ. Одоогоор тэд тус тусын томилогдсон эмнэлгүүдэд ажиллаж байна. Мөн орон нутгийн эмнэлгийн ажилчдын дутагдлыг арилгахын тулд очсон ажилчдын 1500 орчимыг нь Хуанганг, Ижоу, Сяоган, Сианинг зэрэг Вухан хотоос гадна мужийн бусад хот руу илгээсэн байна.