Коби Брайантын цогцосыг тогтоожээ

Коби Брайантын цогцосыг тогтоожээ

NBA-ын супер тоглогч Коби Брайант өөрийн хувийн нисдэг тэргээр энэ сарын 26 ны өдөр зорчиж яваад АНУ-ын Калабассын ойролцоо уул мөргөн осолдсон. Түүнтэй хамт дөрвөн хүн явсан бөгөөд тэдний дотор Коби Брайантын төрсөн охин 13 настай Жианна явсан байна. Ослын улмаас тэд бүгд амиа алдсан билээ.

Тэгвэл Лос Aнжелес  хотын шүүхийн шинжилгээний газарт илгээсэн цогцоснуудаас Коби Брaйантын цогцсыг тогтоожээ. Түүний цогцсыг хурууны хээ ашиглан тогтоосон байна.

Харин түүний охин болох 13 настай Жижи Брайантын цогцсыг өчигдрийн байдлаар тогтоож амжаагүй байгаа аж. Ослын газарт хийх хяналт шалгалт дууссан бөгөөд ослын талаарх тайлан боловсруулахаар ажиллаж байгааг ажлын хэсгээс мэдээлжээ. Урьдчилсан байдлаар энэхүү ослыг нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэж дүгнээд байгаа юм. Гэхдээ ослын шалтгааны талаарх эцсийн тайлан жил хагасын дараа гарах ажээ.