МАН Н.Номтойбаярыг намаас нь хөөсөн ч гишүүнээр нь хэвээр авч үлдэх үү

МАН Н.Номтойбаярыг намаас нь хөөсөн ч гишүүнээр нь хэвээр авч үлдэх үү

-Н.НОМТОЙБАЯРЫГ ДЭМЖСЭН ХҮМҮҮСИЙГ НАМААС НЬ
ХӨӨХ САНУУЛГЫГ У.ХҮРЭЛСҮХ ӨГӨВ-

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь Н.Номтойбаярыг чөлөөлөх Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой хуулийн тов, тодорхой заалтыг эрх баригч МАН зөрчиж уг асуудлаар шийд гаргалгүй 14 хонов. Эцэст нь энэ долоо хоногт дээрх асуудлаар нэг талдаа гарахаас өөр аргагүйд хүрээд байна.

МАН-ынхан эл асуудлаар хуулийн хугацааг зөрчиж олон хонуулсан шалтгаан нь Н.Номтойбаярыг гишүүний ажилтай нь үлдээх хуйвалдааныг хөшигний ард хийсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд онцолж байгаа юм.

Тэд олон хоног ярьж, хөөрч, тохирч, наймаалцсаны үндсэн дээр Н.Номтойбаярыг авч үлдэнэ гэж тохирсон гэх. Тийм ч учраас  Н.Номтойбаярыг бүрэн эрхтэй нь үлдээхийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор ДЭМЖСЭН биз.

Байнгын хороодын шийдвэр УИХ дээр ч давтагдах магадлал өндөр байна.  

М.Энхболдын талынхан Н.Номтойбаярыг үлдээхийн тулд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хуйвалдаан зохион байгуулж гишүүдийн саналыг авах ажилд нөлөөлсөн гэх.

Нөгөөтэйгүүр “МАК” компаниас их хэмжээний хандив авчихсан гишүүд хийсэн үйлдэлдээ барьцаалагдан хүссэн, хүсээгүй кнопоо Н.Номтойбаярт өгсөн гэж байгаа юм.

Гэхдээ тэдний үйлдэл нь намын дарга У.Хүрэлсүхдээ баригдсан гэх мэдээлэл тус нам дотор яригдаж байна.

Тийм ч учраас өчигдөр /2020.01.29/ У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг намын гишүүнээсээ хасч орхив. Түүний эл үйлдэл Н.Номтойбаярыг УИХ-д авч үлдэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнийг намаасаа хөөнө шүү, тойрог өгөхгүй гэх сануулга байж мэдэх юм.  

Нэгэнтээ сануулга эхэлсэн учир МАН-ын гишүүд түүн дотроо У.Хүрэлсүхийн хүмүүс шийрэгнэж эхэлсэн бөгөөд нөгөө талд “МАК”-т барьцаалагдсан үйлдлийнхээ голд хавцуулагдан хэцүүхэн яваа гэх сураг байна.

-Н.НОМТОЙБАЯРЫГ АВЧ ҮЛДЭХ МАГАДЛАЛТАЙ
ХҮМҮҮСИЙН НЭРС-

Эл асуудал МАН-ын гишүүдийг 32/27-ийн бүлгээр нь дахин хуваагдуулж М.Энхболдын хүмүүс Н.Номтойбаярыг авч үлдэхээр идэвхтэй гүйлдэж байна.  Г.Батхүү агсны үхэлд нэр холбогдсон учраас Н.Номтойбаярыг авч үлдэхгүй гэж АН мэдэгдсэн. АН-ын гишүүдийн саналыг хаслаа гэхэд  МАН-аас Н.Номтойбаярыг авч үлдэх магадлалтай олон хүн бий.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар

  1. Н.Амарзаяа
  2. Ё.Баатарбилэг
  3. С.Батболд /Тэд худ, ураг хүмүүс билээ/
  4. Б.Батзориг
  5. Ж.Батзандан /Тэднийг байнгын хорооны хуралдаанд саналаа худалсан гэх мэдээлэл бий/
  6. Л.Болд
  7. Ж.Бат-Эрдэнэ
  8. Б.Бат-Эрдэнэ
  9. М.Билэгт
  10. С.Бямбацогт
  11. Д.Ганболд
  12. Ц.Гарамжав
  13. Б.Дэлгэрсайхан
  14. С.Даваасүрэн
  15. Л.Мөнхбаатар
  16. Ц.Мөнх-Оргил
  17. Ж.Мөнхбат
  18. Б.Наранхүү
  19. Д.Оюунхорол
  20. Д.Хаянхярваа
  21. Я.Содбаатар
  22. О.Содбилэг
  23. Б.Саранчимэг
  24. Г.Тэмүүлэн
  25. Б.Ундармаа
  26. А.Ундраа
  27. Н.Учрал
  28. Ц.Цогзолмаа
  29. Н.Цэрэнбат
  30. Б.Чойжилсүрэн
  31. Л.Элдэв-Очир
  32. Л.Энх-Амгалан
  33. М.Энхболд
  34. Ж.Эрдэнэбат

Дээрх тоо өснө үү гэхээс буурахгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс цөөн гишүүний зөрүүтэй саналаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхтэй үлдэх магадлал өндөр байгаа юм. Гэхдээ тэр аль хэдийн намаасаа хөөгдсөн. Түүнийг гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж намаас хөөсөн гэдэг. Тэгвэл У.Хүрэлсүх ч мөн Төрийн ордонд зодолтсон учраас хөөх хэрэгтэй гэж үзэх хүмүүс байгаа юм.




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө