Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэн дэмжсэн билээ. Уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнээр Ерөнхийлөгчид хүргэгдсэн. Харин Ерөнхийлөгч 11 Элчин сайдын томилгоог зөвшилцөх саналаа татжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон ч хойшлогдсон байна.
Нэр бүхий 11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг МАН-ын ээлжит хуралдаанаар хэлэлцээд хоёроос бусдыг нь дэмжих шийдвэр гаргаснаа өнгөрөгч Даваа гарагт танилцуулсан юм. БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ц.Өнөрзаяа, БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ч.Бүрэнбаяр нарыг дэмжээгүй билээ.