Тайландад болсон “Биг Рүүк” олон улсын тэмцээнээс манай шатарчид дөрвөн медаль хүртжээ

Тайландад болсон “Биг Рүүк” олон улсын тэмцээнээс манай шатарчид дөрвөн медаль хүртжээ

Тайландын нийслэл Бангкок хотноо “Биг Рүүк” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд  Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлах ахлагч, “Макс” группийн тамирчин, их мастер А.Энхтуул эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байна. Харин рапид төрөлд их мастер Г.Мөнхгал зургаан оноогоор дэд байрт шалгарсан бол Монгол Улсын хамгийн залуу аварга, олон улсын мастер М.Амилал нээлттэй ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Үүнээс гадна ФИДЕ мастер Б.Амин-Эрдэнэ, залуу тамирчин Э.Төгстөгөлдөр нар 18 хүртэлх насны ангилалдаа түрүүлэв.