С.Тулга олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулахыг МСБХ-ноос гуйлаа

С.Тулга олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулахыг МСБХ-ноос гуйлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Парис-2024 олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод энэ сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлгээд өгөөд байгаа. 

Тэгвэл Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга эл тэмцээнийг дасгалжуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлж, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудаас гуйжээ.

Тэрбээр энэ талаар "Залуус минь сайн байлаа. Шигшээ баг MBA ерөнхийлөгч Г. Батцэнгэл, MGL3x3 ерөнхийлөгч Л.Мягмаржав захиралаас надад ганцхан үлдсэн боломжийг хамтарч ажилаач гэж гуйж байна. Парис 2024 Олимпод ороод бүүр медаль авах боломж байна. Залуус минь яг эд үе дээрээ байна. Тактик дээр жоохон жоохон засвар хийх хэрэгтэй байна. Ёстой чадахгүй бол дахиж шигшээ баг энэ тэр гэж ярихгүй гэж нийт Монголын сагсан бөмбөгчидийнхөө өмнө амлаж байна. Бүх Монголчууд минь мэддэг чаддаг бүхнээ хийж Share хийж хүргээд өгөөрэй. Team Mongolia. Go to PARIS 2024 Бид Нэг Монгол. Бид Нэг Баг" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө