3х3 сагсан бөмбөгөөр Монгол Улсын шигшээ багийг хожсон Нидерланд болон Австралийн шигшээ багууд олимпийн эрх авлаа

3х3 сагсан бөмбөгөөр Монгол Улсын шигшээ багийг хожсон Нидерланд болон Австралийн шигшээ багууд олимпийн эрх авлаа

Японы Үцүномия хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд түрүүлсэн баг нь олимпын эрх авах байсан юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ баг Литвагийн шигшээг 19:15-аар буулган авснаар "Парис 2024" олимпын эрхийг авч, одоогоор Нидерланд, АНУ, Серб, БНХАУ, Латви улс аваад байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Австралийн шигшээ баг Канадын шигшээг 19:16-гаар буулган авлаа. Ингэснээр Австрали, Франц, АНУ, БНХАУ болон Азербайжаны шигшээгийн хамт олимпод оролцох болзлоо хангалаа.

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон. Тэдний хувьд хагас шигшээд Нидерландын багтай таарч, ялагдал хүлээсэн юм. Сонирхуулахад, энэ сарын 16-19-нд олимпын эрхийн сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болно. Энэ тэмцээнээр эхний гурван байрт орсон багууд "Парис 2024" эрхээ авах юм.