3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн эрх олгох тэмцээний хагас шигшээд Нидерландын багт хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн эрх олгох тэмцээний хагас шигшээд Нидерландын багт хожигдлоо

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Япон улсын Уцуномия хотод зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпийн эрх олгох тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтдоо Египетийн шигшээг хожсон. Ингэснээр тэд олимпийн эрх олгох тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.

Тэгвэл Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг хагас шигшээд Нидерландын шигшээ багтай учраа таарч, өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдрийн 17:20 цагт тоглолтоо хийж, ялагдал хүлээжээ. Сонирхуулахад, энэхүү тэмцээнд түрүүлсэн нэг баг “Парис-2024” олимпийн наадамд оролцох эрх авах юм.