Биологичид анх удаа сармагчин өөрийн гэмтэл авсан шархаа эмийн шинж чанартай ургамлаар эмчилснийг тогтоосон гэж Scientific Reports сэтгүүлд мэдээлжээ. Шинжлэх ухааны тус сэтгүүлийн нийтлэлд дурдсанаар, "2022 онд Индонезийн нөөц газарт нүүрэндээ гэмтэл авсан "Ракус" хэмээх нэртэй Суматра орангутан үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлчилгээтэй усан үзмийн мод зажилж, түүний шүүсийг шархадсан хэсэгтээ түрхэж, ургамлын навчнаас шархандаа шахаж хийсэн байжээ. Ингээд хэдэн долоо хоногийн дотор тус амьтаны шарх бүрэн эдгэрсэн байж. Энэ нь амьтан эмийн ургамлыг ил шарханд шууд түрхсэн анхны баримтжуулсан тохиолдол гэж эрдэмтэд үзсэн байна.
Эх сурвалж: BBC