Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь “Олимп” цогцолборт олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл манай баг тамирчид хэдхэн хоногийн дараа Тайландын Бангкок хотыг зорих гэж байгаа юм байна. Учир нь, энэ сарын 8-наас Бангкокт олон улсын хамтарсан бэлтгэл эхлэх бөгөөд үүнд хамрагдах аж. Мөн энэ сарын 23-наас тэмцээндээ оролцох юм. Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд манай эрэгтэй долоо, эмэгтэй эмэгтэй тамирчин ур чадвараа сорино. Дашрамд дурдахад Монголын ширэн бээлийтнүүдээс О.Есүгэн “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Парис 2024” олимпын эрхээ хүртээд байгаа билээ.