WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү ням гарагт болох тулаандаа зориулан өмсгөлөө улаан болгон шинэчилжээ

WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү ням гарагт болох тулаандаа зориулан өмсгөлөө улаан болгон шинэчилжээ

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Ганбаатарын Баярхүүгийн ээлжит тулааны тов албан ёсоор зарлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тулаан энэ Ням гарагт /2024.05.05/ БНСУ-д болно.

WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү энэ удаад Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай тулалдана. Уг тулаан нь Г.Баярхүүгийн мэргэжлийн боксын 10 дахь тулаан болж буй. Харин Перез Марио нь мэргэжлийн бокст 33 тулаан хийсэн. Үүнээс найм ялагдаж, 25 удаа ялалт байгуулаад байгаа юм. Түүнчлэн дээрх тулаанд WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү өмсгөлөө шинэчилж улаан өнгө бүхий “Samsungboxingclub” Bayarkhuu Ganbaatar гэсэн хослол өмсөхөөр болжээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө