Үенч голын усны түвшин үерийн түвшинг даван үерлэж байна

Үенч голын усны түвшин үерийн түвшинг даван үерлэж байна

2024 оны тавдугаар сарын 2-ны мэдээгээр Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрчээ. Үенч голын усны түвшин 132 см хүрч, үерийн түвшнээс 2 см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.

Харин Хар ус нуурын усны түвшин 263 см хүрч, үерийн түвшнээс 8 см-ээр даван үерлэж байна. Иймд дээрх голуудын дагуу суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж буй ард иргэдийг шар усны үерийн гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн ЗДТГ-аас анхаарууллаа.