ВИДЕО: Оросоос хуулсан гэх "Гадаадын агентуудын" хуулийг эсэргүүцсэн жагсаал Гүржид үргэлжилж байна

ВИДЕО: Оросоос хуулсан гэх "Гадаадын агентуудын" хуулийг эсэргүүцсэн жагсаал Гүржид үргэлжилж байна

Гүржийн парламент өчигдөр /2024.05.01/ хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан "Гадаадын агентуудын тухай" хуулийг эсэргүүцсэн жагсаал тус улсын Тбилиси хотын төвд үргэлжилж байна. Гүржийн Дотоод хэргийн яамнаас парламентын гишүүд нь гарч явсаны дараа цагдаа нар Тбилиси дахь ордноос ухарч, жагсагчид ордны өмнөх талбайг эзэлсэн байна. Энэ талаар Гүржийн цагдаагийн байгууллагаас, "хууль сахиулагчид парламентын гишүүд, ажилтнуудыг байрнаас аюулгүй гарах боломжийг хангасан. Жагсаалд оролцогчид хүссэн газраа эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой” гэж мэдэгджээ. 

Сонирхуулахад, хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гадаадаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агентын” хувиар бүртгүүлэх ёстой гэж байна. Харин сөрөг хүчний намууд болон бие даасан сэтгүүлчид "уг хуулийн төсөл бол Гүрж дэх шүүмжлэлийн дуу хоолойг дарах, тус улсыг Европын холбоонд элсэх боломжийг үгүй хийх гэсэн оролдлого" гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, хуулийн төслийг Оросын “гадаадын агентуудын” тухай хуулиас хуулбарласан гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө