Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын Аварга Оргихын Хангай Ховд дэвжээнээс залгамж халаагаа бэлдэх, ирээдүйн аваргуудыг тодруулах зорилгоор 16-18 насны хүүхдүүдийг тавдугаар сарын 16-ы өдөр Ховд хотод шалгаруулж авахаар болжээ. Сонгогдсон хүүхдүүдийг Ховд дэвжээнээс бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллах аж.