Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Ичиножёо АНУ-д сонирхогчдын сумо бөхийн тэмцээнд оролцохоор болжээ

Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Ичиножёо АНУ-д сонирхогчдын сумо бөхийн тэмцээнд оролцохоор болжээ

АНУ-ын US sumo open тэмцээн энэ сарын 11-нд болох бөгөөд манай бөхийг урилгаар барилдуулах бөгөөд зургадугаар сард үргэлжилнэ.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Узбекистан, Азербайжан, Гүрж, Польш, Норвеги, Шинэ Зеланд, Энэтхэг, Египет, Бразил, Венесуэл, Канад, Америкийн сүмочид оролцоно. Ичиножёо ИЧИ нэрээр барилдах юм. Түүнээс гадна Монголоос дэлхийн аварга Мэндээ, дэлхийн аваргын мөнгөн медальт Жамц нар оролцох болсон байна.