Б.Амарзаяа АНЭУ-д болсон олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Б.Амарзаяа АНЭУ-д болсон олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болж, манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор эх орноо төлөөлөн хоёр тамирчин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртсэн юм. Сонирхуулахад, Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялсанаар алтан медаль хүртэж, “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.