Америкийн сагсан бөмбөгийн гурван удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа

Америкийн сагсан бөмбөгийн гурван удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа

Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /WNBA/ гурван удаагийн аварга, Олимпын хос алтан медальт Кэндис Паркер зодог тайлж буйгаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр WNBA-ийн 16 улирал тоглохдоо “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор хоёр удаа шалгарч байжээ.

Өдгөө 38 настай хүчний довтлогч К.Паркер энэ талаар “инстаграм” хуудсандаа “Би зодог тайлж байна. Би энэ тоглоомд хэзээ ч булхайцахгүй, орж ирсэн үеийнхээсээ илүү сайхан орчныг үлдээнэ гэж амласан. Эхнэр, ээж байх нь номер нэг зорилт хэвээр байгаа бөгөөд цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг анзаарсан учраас гэр бүлдээ илүү их цаг зориулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр бичжээ.

2008, 2012 оны Олимпоос алтан медаль хүртсэн Кэндис Паркер 2016 онд “Лос-Анжелес Спаркс”, 2021 онд “Чикаго Скай”, өнгөрсөн онд “Лас-Вегас Эйс” багуудын хамтаар WNBA-ийн аварга болсон билээ.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө