Ц.Элбэгдорж: Засгийн тэргүүн, цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн намайг гүтгэлээ. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгоно

Ц.Элбэгдорж: Засгийн тэргүүн, цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн намайг гүтгэлээ. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгоно

Цагдаагийн байгууллагаас "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2024.04.25/ танилцуулсан. 

Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг дэлгэсэн юм. Тус чатад, Ц.Элбэгдорж, П.Цагаан руу “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэх мэт харилцсан тухай чатыг танилцуулсан. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа, "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ" гэжээ.