Фитнесийн багш, дасгалжуулагч Л.Саруулбатыг танихгүй хүн цөөн. Тэрбээр анх коронагийн үеэр "Үнэгүй фитнес" группээр гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг зааж, олонд танигдсан.
Л.Саруулбат нь бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын дараалсан долоон удаагийн аварга юм. Тэгвэл түүний хүү болох С.Дөлгөөн хүндийн өргөлтийн залуучуудын аваргад оролцож, хоёдугаар байрт орж, мөнгөн медаль хүртжээ.