Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж саналыг нь сонсож байна

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж саналыг нь сонсож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан нар Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их тэнгэрт уулзаж байна. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг уулзалтыг зохион байгуулах гэсэнтэй холбоотойгоор тус бүлэг хуралдаагүй аж. 

Уулзалтын агуулга нь УИХ-ын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүсийг багтаах, залуучуудаа хэрхэн оролцуулах, МАН-ын рейтинг аль түвшинд байгаа зэрэг бөгөөд хэн ямар саналтай байгааг мөн уг уулзалтаар сонсох аж.  

МАН нь нэр дэвшихээр горилж буй гишүүдтэйгээ гэрээ байгуулсан бөгөөд бүх тойрогт хийлгэсэн судалгааны дүнг үндэслэнэ гэж буй. Тэгвэл тус судалгааны хариу ч эхнээсээ гарч буй бололтой.