Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг ДАШТ-ий “D” дивизионы аварга болжээ

Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг ДАШТ-ий “D” дивизионы аварга болжээ

Шайбтай хоккейн Дэлхийн 4 дүгээр дивизионы аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад дөрөвдүгээр сарын 16-нд эхэлсэн.

Монгол Улсын хоккейчид тэмцээний нээлтийн тоглолтод Индонез улсын багийг 9-3 хожиж, улмаар тэмцээнийг зохион байгуулагч улс Кувейтын багийг 5-2-оор, мөн Малайз улсын багийг 14-2-оор илүүрхэн хожсоноор 4 дүгээр дивизионыг тэргүүлэн аварга болж, шайбтай хоккейн Дэлхийн гуравдугаар дивизионд дэвшиж тоглохоор боллоо. Ингэснээр Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байна. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 27-28-нд Узбекстанд улсад болох 18 нас хүртэлх залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мөн энэ сарын 26-ны өдөр эх орноосоо мордох юм.