ВИДЕО: Оросын “гадаадын агентуудын” хуулийг хуулж, Европын холбоонд элсэх боломжийг үгүй хийх оролдлого хэмээн Гүржийн иргэд жагсаж байна

ВИДЕО: Оросын “гадаадын агентуудын” хуулийг хуулж, Европын холбоонд элсэх боломжийг үгүй хийх оролдлого хэмээн Гүржийн иргэд жагсаж байна

Гүржийн парламентаар хэлэлцэж буй “гадаадын агентын тухай хууль”-ийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсэн хэвээр байна. Тодруулбал, эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын улмаас эргүүлэн татсанаас яг жилийн дараа уг хуулийн төслийг дахин өргөн барьсан юм.

Иймд олон мянган хүн өнгөрөгч даваа гарагт Руставелийн өргөн чөлөөнд байрлах Гүржийн парламентын ордны дэргэд цугласан байна. Эсэргүүцлийн жагсаалын улмаас одоогоор нэг төрийн алба хаагч гэмтэж, цагдаагийн нэг автомашин эвдэрсэн байна.

Сонирхуулахад, хуулийн төсөлд санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гадаадаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агентын” хувиар бүртгүүлэх ёстой гэж байна. Харин сөрөг хүчний намууд болон бие даасан сэтгүүлчид "уг хуулийн төсөл бол Гүрж дэх шүүмжлэлийн дуу хоолойг дарах, тус улсыг ЕХ-нд элсэх боломжийг үгүй хийх гэсэн оролдлого" гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, хуулийн төслийг Оросын “гадаадын агентуудын” тухай хуулиас хуулбарласан гэжээ.