Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Хязгаарлалт наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн ба есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тоогоор улсын дугаар нь төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.