ФОТО: Францын дугуйтай аялагч Франсуа Лемансел Монголоос Киргиз Улсад очжээ

ФОТО: Францын дугуйтай аялагч Франсуа Лемансел Монголоос Киргиз Улсад очжээ

Дөрвөн жил дугуйгаар дэлхийг тойрон аялж 30 гаруй орныг үзээд буй Франсуа Лемансел гэх 25 настай залуу Монголд ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд Монгол Улсын хилийг давж, Дорноговь аймгийн нутаг руу орж ирсэн юм. Улмаар бид түүний замыг тосож, урт аяллынх нь талаар ярилцаж байсан билээ.

Тэрбээр Монголд аялсан тэмдэглэлээсээ цахим сүлжээнд нийтлэхдээ, “Би монголд ирээд хоёр сар болж байна. Дөрвөн жил дугуйгаар аялсаны эцэст энэ аялал надад маш том туршлага боллоо. Монгол бол халуун дулаан сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон юм. Хэдхэн хоногийн өмнө энд -44 градус хүрсэн. Энд сүүлийн 60 жил ороогүй их цас орж, хүйтэрч байгаагаас шалтгаалан тал нутгийн малчид өвс олох гэж сандарцгааж байна. Гэвч тэдний энэ их хүчин чармайлтыг үл харгалзан сүүлийн өдрүүдэд хэдэн сая мал үхээд байна. Малчид маш хүнд байдалтай байгаа хэдий ч надад туслахаас хэзээ ч буцахгүй, намайг найрсгаар хүлээж авсаар л байсан. Тийм ээ, монгол өвөлдөө ч бас сайхан байдаг гэдгийг та бүхэнд хуваалцахыг хүслээ. Одоо баруун зүг рүү явж байна” хэмээсэн юм.

Тэгвэл Францын дугуйгаар аялагч Франсуа Лемансел өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Монголоос гарч, Казахстанд хүрсэн бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч өчигдөр /2024.04.16/ Киргиз Улсад хүрчээ.

ФОТО: