Парисын олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин өрсөлдөнө

Парисын олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин өрсөлдөнө

“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн зургаан тамирчин, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дөрвөн тамирчин хүч үзнэ.

Тодруулбал,

Эрэгтэйчүүдийн

-57кг-д Б.Мөнх-Эрдэнэ

-65кг-д Ц.Цогбадрах

-74кг-д О.Сүлдхүү

-86кг-д Б.Бат-Эрдэнэ

-97кг-д Г.Ганхуяг

-125кг-д М.Лхагвагэрэл нар олимпын эрхийн төлөө өрсөлдөнө.

Харин эмэгтэйчүүдийн

-53кг-д Б.Хулан

-57кг-д Х.Болортуяа

-62кг-д П.Орхон

-76 кг-д Э.Даваанасан нар оролцох юм.

Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө. Одоогийн байдлаар жин тус бүрд 11 тамирчин олимпын эрхээ аваад буй.

Үлдсэн таван квотын хоёр нь Бишкек хотноо болох энэхүү тэмцээнээс тодрох бол хамгийн сүүлийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сард Туркийн нийслэл Истанбул хотноо зохион болно. Энэ тэмцээнээс Парисыг зорих хамгийн сүүлчийн тамирчдын нэрс тодорно. 2023 оны ДАШТ-ээс 50кг-д Д.Отгонжаргал, 68кг-д Э.Дэлгэрмаа нар тус, тус мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ баталгаажуулаад байгаа билээ.