Монголын ардын болон метал хөгжмийг хослуулан тоглодог “Уухай” хамтлаг Парис тоглолтоо хийнэ

Монголын ардын болон метал хөгжмийг хослуулан тоглодог “Уухай” хамтлаг Парис тоглолтоо хийнэ

Монголын ардын болон метал хөгжмийг хослуулан тоглодог “Уухай” хамтлаг энэ оны зургаадугаар сарын 24-нд Парис хотын Nouveau Casino-д тоглохоор болсон талаар Sortira Paris агентлаг мэдээлэв.

“Уухай” хамтлаг нь сүүлийн саруудад Bloodstock, Motocultor, Pol'and'Rock, Leyendas Del Rock, Rock Castle зэрэг хэд хэдэн фестивальд  тоглосон бөгөөд энэ удаа Парисын Nouveau Casino-д ганц удаа тоглохоор болсон байна. Ингэхдээ тус хамтлаг  Сэр сэр,  Хүн сүрэг,  Уухай, Дракула, Хар хулз зэрэг зохиолуудаа үзэгчдэд толилуулах аж.

Тоглолтын талаар Sortira Paris “Парисын үзэгчид ардын метал, хөөмий болон алдартай морин хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийг хослуулсан өвөрмөц, зоримог хөгжмийн хэв маягийн ачаар Монголын уламжлал, соёлоор аялна. Энэхүү хамтлаг нь Хойд Америкийн олон наадамд оролцож, олон улсад нэр хүндтэй, алдартай “The HU” хамтлагтай нэгэн ижил хөгжмийн хэв маяг юм гэж нийтэлжээ.