Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвджээ.
Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь километрт эвдрэл, гэмтэл үүсгэсэн байна.
Даац хэтрэлтээс үүдэлтэй авто замын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна. Иймд дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг ЗТХЯ-аас анхаарууллаа.