Ираны тал Израилийн нутаг дэвсгэр рүү баллистик пуужингаар довтолж, олон улсын нөхцөл байдал хурцадмал байдалд шилжээд байна. Үүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дээд зэргээр хүлээцтэй байхыг ням гарагт уриалжээ. Тодруулбал, Ойрхи Дорнодын ард түмэн бүрэн хэмжээний мөргөлдөөний бодит аюултай тулгарч байна. Одоо хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон. Одоо дээд зэргээр хүлээцтэй байх цаг ирээд байна” гэж тэрбээр Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр хэлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Ираны талаас өнгөрсөн бямба гарагт өөрийн нутаг дэвсгэрээс Израил руу олон зуун нисгэгчгүй онгоц хөөргөж, пуужин харвасан бөгөөд ихэнхийг нь сөнөөсөн байна. Израилын нутаг дэвсгэрт хэд хэдэн пуужин унасны нэг нь тус улсын өмнөд хэсэгт байрлах цэргийн байгууламжийг сүйтгэсэн гэх мэдээлэл байна.
НҮБ-д суугаа Израилийн Элчин сайд Гилад Эрдан, "Иран НҮБ-ын дүрмийг зөрчиж, энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буйгаа нотолсон" хэмээн мэдэгдээд байсан юм.