ВИДЕО: Сидней хотод аллага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байсныг тогтоожээ

ВИДЕО: Сидней хотод аллага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байсныг тогтоожээ

Өнгөрсөн бямба гарагт Австралийн Сидней хотын худалдааны төвд халдлага болсоны улмаас урьдчилсан мэдээллээр зургаан хүн амиа алдаад байгаа талаар “The Sydney Morning Herald” мэдээлсэн. Тодруулбал, Сидней хотын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан жирийн иргэд рүү үл таних хоёр этгээд халдлага үйлдэж, хэд хэдэн хүн хутгалуулж, нэг хүн буудуулсан талаар мэдээллээд байсан юм.

Урьдчилсан мэдээллээр халдлага үйлдсэн нэг этгээдийг цагдаа буудсан, хоёр дахь этгээдийг нь эрэн сурвалжилж байсан бөгөөд Австралийн “Нью Соут Уэлс” мужийн цагдаагийн газар ням гарагт алуурчны нэрийг зарлажээ. Уг этгээд нь “Күинслэнд” мужийн харьяат, 40 настай, сэтгэцийн өвчтэй Жоэл Каучи гэгч байжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд автомашин, буурчийн газруудаар дамжин амьдарч, хааяа зөвхөн текст мессэжээр харьцдаг байсныг эцэг эх нь цагдаад мэдүүлсэн байна. Сэтгэцийн эмгэг 17 насанд нь анх илэрч байсан ч бусдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарч байгаагүйг Күинслэндийн цагдаагийн газар баталжээ.