Турк улсад осолдсон агаарын дүүжин тээврээс 23 цагийн дараа бүх зорчигчдыг аварч, гаргажээ

Турк улсад осолдсон агаарын дүүжин тээврээс 23 цагийн дараа бүх зорчигчдыг аварч, гаргажээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны баасан гарагт Турк улсын Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэж, нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл гэмтэж бэртсэн иргэдийн тоо 10 болж нэмэгдсэн бөгөөд тэдний дотор хүүхдүүд ч байсан гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Түүнчлэн 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацсан. 16 зорчигчийн бүхээгт агаарт гацсан тэдгээр иргэдийг аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж, 23 цагийн дараа дууссан гэдгийг Туркийн онцгой байдлын албаны тэргүүн Окай Мемис өчигдөр мэдэгдсэн байна. Аврах ажиллагаанд 600 гаруй албан хаагч, 10 нисдэг тэрэг оролцсон байна. Мэргэжлийн уурчид аврах ажиллагаанд туслалцаа үзүүлжээ.

Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, нэг зорчигч амиа алдсан юм. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлж, агаарын дүүжин тээврийн системийн үйл ажиллагааг хариуцдаг 13 хүнийг саатуулсан тухай Туркийн хууль зүйн сайд Илмаз Тунч мэдэгджээ. Осол гарсан агаарын дүүжин тээврийн систем нь Тунектепегийн оргилд оршдог ресторан, алсыг харах тавцантай холбож, дотоод гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан байна.