"Израилийг хамгаалах бидний амлалт бат бөх гэдгийг хэлье" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

"Израилийг хамгаалах бидний амлалт бат бөх гэдгийг хэлье" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

Өнөөдөр Иран улсаас Израилийн нутаг дэвсгэр рүү баллистик пуужин болоод олон зуун нисгэгчгүй дроноор довтолж байгаа нь олон улсын анхааралд орж, дэлхийн III дайн эхлэх вий гэсэн болгоомжлолыг бий болгоод байна. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден амралтаа цуцалж, Ойрхи Дорнодын асуудлаар яаралтай уулзалт хийхээр Вашингтонд буцаж ирсэн талаар Цагаан ордноос мэдээлсэн. Тэгвэл Жо Байден өөрийн твиттер хуудастаа, "Би дөнгөж сая үндэсний аюулгүй байдлын багтайгаа уулзаж Израил руу дайрч байгаа Ираны довтолгооны талаар нэмэлт мэдээлэл авлаа. Израилийг хамгаалах бидний амлалт бат бөх гэдгийг хэлье" гэж мэдэгджээ.