"Ираны тал Израиль руу хийсэн дайралтаа нэн даруй зогсоох ёстой" гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ

"Ираны тал Израиль руу хийсэн дайралтаа нэн даруй зогсоох ёстой" гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ

Ираны тал Израилийн нутаг дэвсгэр рүү баллистик пуужингаар довтолж, олон улсын нөхцөл байдал хурцадмал байдалд шилжээд байна. Иймд НҮБ-д суугаа Израилийн Элчин сайд Гилад Эрдан, "Иран НҮБ-ын дүрмийг зөрчиж, энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буйгаа нотолсон" хэмээн мэдэгдсэн байна. 

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, "Ираны тал Израиль руу хийсэн дайралтаа нэн даруй зогсоох ёстой. Бүс нутаг ч, дэлхий ч дахин дайн хийх боломжгүй" гэж мэдэгдээд байна.  Харин Иранаас хийсэн агаарын довтолгооы улмаас Израилийн өмнөд хэсэгт байрлах цэргийн бааз шууд бус бага зэргийн хохирол амссан аж. Ираны талаас Израиль руу 200 гаруй пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөсөн ч Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системээр олон арван пуужинг харвасан, ямар ч сүйрэл байхгүй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC