Ираны тал Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингийн довтолгоо эхлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ойрхи Дорнодын асуудлаар яаралтай уулзалт зарлаад байна

Ираны тал Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингийн довтолгоо эхлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ойрхи Дорнодын асуудлаар яаралтай уулзалт зарлаад байна

Дөрөвдүгээр сарын 14 /2024.04.14/-ний өглөө Ираны тал Израиль руу дайрч магадгүй гэж АНУ-ын тал анхааруулаад байсан. Иймд Израиль Иранаас ирэх болзошгүй халдлагад бэлтгэж зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулаад байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байв. 

Тэгвэл өнөөдөр Иран улсаас Израилийн нутаг дэвсгэр рүү баллистик пуужингаар довтолж эхэлсэн байна. Энэ талаар АНУ-ын өндөр албан тушаалтан, "Иран Израиль руу 150 пуужин харвасан" гэж мэдээлсэн байна. Мөн Израилийн сэтгүүлч Амит Сегал, "Израиль руу буудсан бүх пуужингийн 99 хувь нь таслагдсан" гэж хэлсэн байна. 

Иранаас хийж агаарын довтолгооны улмаас Израиль агаарын орон зайгаа бүрэн хаагаад байгаа аж. 

Харин Исламын хувьсгалын харуулын корпусаас, "Израилийн объектуудыг нисгэгчгүй онгоц болон пуужингууд "амжилттай довтолж, устгасан" гэж мэдээлснийг Ираны Tasnim агентлаг дамжуулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден амралтаа цуцалж, Ойрхи Дорнодын асуудлаар яаралтай уулзалт хийхээр Вашингтонд буцаж ирсэн талаар Цагаан ордноос мэдээлсэн байна. 

Эх сурвалж: BBC