МУГТ Т.Тулга Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

МУГТ Т.Тулга Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна.

Тус тэмцээнд манай улсаас чөлөөт болон сонгомлын төрөлд эрэгтэй, эмэгтэй 26 тамирчин зодоглож байгаа. Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга тэрбээр Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амоузад Халитай барилдаж 2:1-ээр ялагдсанаар Ази тивийн аваргаас хошой мөнгөн медаль хүртсэн байна.