Гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багийн тамирчдын хамт Хандгайтад бэлтгэлээ хийж байна

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багийн тамирчдын хамт Хандгайтад бэлтгэлээ хийж байна

Монголын боксын шигшээ багийн тамирчид Хандгайт дахь “Олимп” спорт цогцолборт олимпын эрх олгох сүүлчийн тэмцээний нэгдсэн бэлтгэлээ хангаж байна. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мөн хамт бэлтгэл хийж байгаа юм.

Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэхүү, дасгалжуулагчаар гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер О.Батхүү нар ажиллаж байгаа юм. Боксчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөх юм.  Тайландын Бангкокт болох олимпын эрхийн тэмцээн ирэх сарын 23-нд эхлэх бөгөөд баг тамирчдын мэдүүлгийг авах хугацаа өнөөдрөөс дуусаж байна.