Олимпод оролцох шигшээ баг, тамирчдын спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийнэ

Олимпод оролцох шигшээ баг, тамирчдын спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийнэ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаныхны олимпын нээлтэд өмсөх ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бол спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийх юм.

“Мишээл Амазонка” нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай бол “Мизүно”-г сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар шалгаруулжээ. Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, зургадугаар сарын 15-ны дотор бэлэн болгох гэнэ.