Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана

Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэд тивийн аваргаас анх удаа хос медаль хүртсэн нь энэ. Уг медаль нь эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурав дахь, харин эмэгтэйчүүдийн анхных гэдгээрээрээ онцлогтой.

Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.