БНСУ-ын алдарт жүжигчин Ма Дон Сок ирэх сард хуримаа хийхээр болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Ма Дон Сок ирэх сард хуримаа хийхээр болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Ма Дон Сок, фитнес модель Е Жун Хва нар тавдугаар сард Сөүл хотод гэр бүл, найз нөхдийн хүрээнд хуримын ёслолоо зохион байгуулах болсныг жүжигчний агентлаг өчигдөр /2024.04.10/ мэдээлжээ.

Хос хоёр 2016 оноос хойш хамт амьдарч, 2021 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ч Ма Дон Сокийн завгүй ажлын улмаас хуримлаж чадалгүй өнөөдрийг хүрсэн аж. Тэгвэл түүний агентлагаас ирэх сард хуримаа хийх болсныг албан ёсоор мэдэгджээ. Сонирхуулахад, Ма Дон Сок энэ сарын 24-ний өдөр “Crime City 4” киногоо эргэн ирэхээр бэлдэж байгаа юм.