Хонконгоос 146 кг алтыг машины эд анги хэлбэрээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Хонконгоос 146 кг алтыг машины эд анги хэлбэрээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Өчигдөр буюу даваа гарагт Хонконгийн эрх баригчид машины эд анги хэлбэрээр хил давуулах гэж байсан 146 кг алтыг илрүүлснээ мэдэгджээ. Энэ нь тус хотын түүхэнд хамгийн их хэмжээний алтыг хууль бус замаар хил давуулах гэсэн анхны тохиолдол болсон байна.

Нийт 10 сая долларын өртөг бүхий их хэмжээний алтыг өнгөрсөн сарын сүүлээр Япон руу хөөрөх гэж байсан ачаа тээврийн нисэх онгоцноос илрүүлсэн бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан 31 настай эрэгтэйг шалгаж эхэлсэн байна. Анх гаалийн ажилтнууд ачаа тээврийн онгоцонд байгаа тус машинуудын хэвийн бус бүтэц, жин зэрэг нь сэжигтэй байсан тул нарийвчлан шалгасан байна. Шалгалтын явцад машинуудын араа, боолт, хөдөлгүүрийн хэсэг зэрэг эд ангиудыг алтаар цутгаж, өнгөлөн далдалсан нь илэрчээ.

Энэ хэргийн цаана Японы гэмт хэргийн бүлэглэл байж болзошгүй гэж Хонконгийн эрх баригчид үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: South China Morning Post