Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш /2024.04.6.7/-нд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +11...+13 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.