Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан "Миягино" дэвжээг хааж, бөхчүүд болон ояката, үсчин, засуулуудыг нүүлгэж эхэлжээ

Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан "Миягино" дэвжээг хааж, бөхчүүд болон ояката, үсчин, засуулуудыг нүүлгэж эхэлжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүд болон дэвжээний ояката, бөх, үсчин, засуулуудыг “Исэгахама”-руу шилжүүлэхээр болсон билээ.

Тэгвэл их аварга Хакүхо буюу Миягино ояката өчигдөр гэргий Саяако, Магаки ояката нарын хамт Исэгахама дэвжээнд очиж, ояката нартай нь уулзсан талаар тус улсын "Hochi news" мэдээлсэн байна. Тус дэвжээг энэ сарын 7-нд багтаан бүрэн нүүлгэх ёстой аж. Дээрх уулзалтын үеэр Исэгахама ояката түүнд хандан “Шавь нарынхаа эцэг, эхчүүдтэй уулз. Яагаад “Исэгахама” дэвжээнд ирснээ тайлбарлаж, уучлалт гуй. Япон орныг бүтэн тойрох байсан ч хамаагүй бүх шавийнхаа гэр бүлтэй нь уулзаад, буруугаа хүлээгээд ирэх хэрэгтэй” гэжээ. Харин хакүхо М.Даваажаргал “Миягино” дэвжээний бөхчүүд эд зүйлээ баглан нүүхдээ бэлтгэж байгаа талаар сэтгүүлчдэд ярьсан аж.