ВИДЕО: Украйны хиймэл оюун ухаанаар тоноглогдсон дронууд Оросын Татарстан дахь дроны үйлдвэр лүү довтолжээ

ВИДЕО: Украйны хиймэл оюун ухаанаар тоноглогдсон дронууд Оросын Татарстан дахь дроны үйлдвэр лүү довтолжээ

Өчигдөр буюу мягмар гарагт Украины дронууд  ОХУ-ын Елабуга, Нижнекамск хотуудын дэргэд орших Татарстан дахь хамгийн том газрын тосны үйлдвэрүүдийн нэг болон нисгэгчгүй онгоцны үйлдвэрт довтолжээ. Тус байгууламжууд нь Украины хилээс 1,200 орчим километр зайтай оршдог аж.

Довтолгооны үеэр 12 хүн шархадсан тухай Татарстаны албаны эх сурвалж мэдээлж байгаа бол Татарстаны Елабуга хотын ойролцоох дроны үйлдвэрт алсын зайнаас амжилттай довтолсноо Украины аюулаас хамгаалах албаныхан мэдээлжээ.

Сүүлийн саруудад Украины дронууд Оросын газрын тосны үйлдвэрүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлээд байгаа. Ингэхдээ нисгэгчгүй дроныхоо хүчин чадлыг улам бүр нэмэгдүүлж 700 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай дрон үйлдвэрлэдэг болсныг мэдэгдэж байгаа юм. Мөн Украин улс 2023 оны турш 10,000 дроны нисгэгч шинээр бэлдсэн гэх мэдээлэл бий.