МУГТ Б.Чинзориг дэлхийн шилдэг боксчдын жагсаалтын 10-т эрэмбэлэгджээ

МУГТ Б.Чинзориг дэлхийн шилдэг боксчдын жагсаалтын 10-т эрэмбэлэгджээ

Дэлхийн мэргэжлийн боксын boxrec.com сайтаас сонирхогчдын боксын дэлхийн шилдэг 10 тамирчныг тодруулдаг.

Тус жагсаалтын нэгдүгээр байрт Узбекистаны тамирчин Хасанбой Дусматов эрэмбэлэгдсэн бол 10-р байранд монгол боксчин Б.Чинзориг оржээ. Б.Чинзориг нь ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин бөгөөд Азийн наадамд түрүүлснийхээ дараахан допингийн асуудалд холбогдсоны улмаас энэ жил олимпын рингэнд гарах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Дэлхийн 10 шилдэг боксчин (2024 оны 4-р сарын 1-ний байдлаар):

1. Хасанбой Дусматов (Узбекистан)

2. Габил Мамедов (ОХУ)

3. Софьян Умиа (Франц)

4. Руслан Абдуллаев (Узбекистан)

5. Сакен Бибосынов (Казахстан)

6. Жамал Харви (АНУ)

7. Всеволод Шумков (ОХУ)

8. Муслим Гаджимагомедов (ОХУ)

9. Асланбек Шымбергенов (Казахстан)

10. Б.Чинзориг (Монгол)