“Арнольд классик” хүчний наадмын шүүгчээр С.Тэлмэн, Б.Даариймаа нар ажиллахаар болжээ

“Арнольд классик” хүчний наадмын шүүгчээр С.Тэлмэн, Б.Даариймаа нар ажиллахаар болжээ

Дэлхийд алдартай “Арнольд классик” хүчний наадам хоёр хоногийн дараа Бразилын Сан Паула хотод эхлэх гэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх тус наадамд Монголоос анх удаа модон барилдааны шүүгч С.Тэлмэн, Б.Даариймаа нар ажиллахаар өнөөдөр Бразилыг зорилоо. Тэд тус наадмын ерөнхий болон талбайн шүүгчээр ажиллах урилга авсан юм.

Б.Даариймаагийн хувьд Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын аварга зэрэг томоохон тэмцээнийг дэнсэлсэн олон улсын өндөр зэрэглэлийн шүүгч билээ. Тэгвэл С.Тэлмэн тив, дэлхийн аваргад ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм.