"Торгоны зам" раллигийн маршрутаас Хятад хасагдсан тул Монголд бариалахаар болжээ

"Торгоны зам" раллигийн маршрутаас Хятад хасагдсан тул Монголд бариалахаар болжээ

2024 оны "Торгоны зам" уралдааны маршрутыг өөрчилсөн тухай "Торгоны зам ралли"-гийн захиргаа мэдэгдлээ.

Уралдааны зай өмнөх хэвээрээ байх бөгөөд 5500 км үргэлжилнэ. Төлөвлөсөн ёсоор Торгоны зам уралдаан долдугаар сарын 5-15-ны хооронд болох бөгөөд маршрутаас Хятад хасагдаж, Монголд бариалахаар болсон байна. Хятадын авто, мото спортын холбооны үйл ажиллагаа хараахан сэргээгүй байгаа тул уралдааныг зохион байгуулах боломжгүй гэж мэдэгджээ. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон раллигийн маршрутыг танилцуулах үеэр уг уралдааныг ОХУ, Монгол, Хятад даяар зохион байгуулж, бариаг БНХАУ-ын Хоргос хотод хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан ч Хятад дээрх мэдэгдлийг гаргаснаар Монголд бариалахаар болсон байна. 

Эх сурвалж: Match TV