"FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг гарааны бүрэлдэхүүнд А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа

"FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг гарааны бүрэлдэхүүнд А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа

Монгол Улсын шигшээ багууд түүхэндээ анх удаа "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн. Тэгвэл "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний эмэгтэй, эрэгтэй шилдэг гарааны бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа.

Эрэгтэйчүүдээс Австралийн шигшээ багийн тамирчин Тодд Бланчфилд FIBA 3x3 Asia Cup 2024 тэмцээний МVP-ээр шалгарч, Ираны Эхсан Далирзахан, Монголын шигшээ багийн тамирчин А.Ананд нарыг Азийн аваргын шилдэг гарааны бүрэлдэхүүнд нэрлэсэн юм.

Эмэгтэйчүүдээс Австралийн шигшээ багийн тамирчин Алекс Вилсон MVP-ээр шалгарч, Шинэ Зеландын Шарне Пупуке-Робати болон Монголын шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг нарыг нэрлэв.